С.Мөнхчулуун: Нийслэлийн төсөвт батлагдсан нэг төгрөгийн төлөө ч хяналт тавьж ажиллана
2019.01.17

С.Мөнхчулуун: Нийслэлийн төсөвт батлагдсан нэг төгрөгийн төлөө ч хяналт тавьж ажиллана

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн санал хураалтаар С.Мөнхчулуун хотын даргаар сонгогдлоо.

Санал хураалтын дүнг танилцуулсны дараа тэрбээр, "Нийслэлийн Засаг дарга бол маш хариуцлагатай алба. Энэ том айлыг удирдаж явах, цаашдын олон асуудлыг шийдэх ёстой. Миний хувьд МАН-аас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Хугацаа бага байна. Үлдээд буй 1.5 жилийн хугацаанд хурдтай, олуулаа ажиллах ёстой.

Улаанбаатар хотод тулгамдаж буй утаа, түгжрэлийн асуудал байна. Мөн хүүхдэд ээлтэй хот байх ёстой, ажилтай, орлоготой Улаанбаатар байх ёстой гэж үзэж байна.

Үүний тулд нийслэлийн 45 төлөөлөгчтэйгөө хамтарч ажиллана. Нийслэлд есөн дүүрэг, 33 агентлаг, 28 өмчит үйлдвэрийн газар бий. Эдгээрт тус тусынх нь эрх мэдлийг олгон, эргээд  хариуцлагыг өндөрсгөж, төсөвт баталсан нэг төгрөгийн төлөө ч хяналт тавьж ажиллана" гэлээ.

Б.МАНЛАЙ