М.Билэгт: Газраа л ухахгүй бол амьдарч чадахаа больсон байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.31/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үед УИХ-ын гишүүд горимын санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
"Хэлэлцэх асуудал дунд байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хасмаар байна. Салбарын сайд нь ч алга.
Ашигт малтмал бол Монгол Улсын хамгийн чухал асуудлын нэг. Газрын гагнаас болсон баялгаа ашигласнаас болж тухайн орчинд хүн байтугай мал, араатан ч амьдрах нөхцөлгүй болгодог. Хариуцлагатай цөөн хэсэг бий. 1990 оныг хүртэл өвөг дээдэс маань газраа малтаж хоол болгохгүй өвлүүлээд л ирсэн.
Гэтэл сүүлийн 20 гаруй жил газраа л ухахгүй амьдарч чадахаа байсан энэ араншинг зогсоохгүй бол болохоо байлаа. Бидэнд уламжлалт мал аж ахуйн салбар байна. Үүнийгээ хөгжүүлээд эрчимжсэн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх, түүгээрээ баялаг бүтээх боломоо ашигламаар байна. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах горимын санал гаргаж байна."
Холбоотой мэдээ
2020.06.15
2020.05.15
2020.04.30