2019.02.19
НИТХ-ын төлөөлөгчдийн санал хураалтаар хотын даргыг шууд томилно
Нийслэл хотын ажил 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш албан ёсны захирагчгүйгээр явагаж байна. Хотын даргын албан тушаалд өрсөлдөж олонхийн санал авсан НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг Монгол Улсын Ерөнхий сайд батламжлаагүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар " Нэр дэвшигчийг Ерөнхий сайд томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор дахин нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтан хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй." юм.