2019.02.21
НИТХ хуралдаж, хотын даргаа дахин сонгоно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2019.02.21/ хуралдаж, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус долдугаар хуралдаан энэ сарын 26-ны 11.00 цагт болох аж.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм.
Тиймээс хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой.