Ерөнхий сайд хотын шинэ даргаар С.Амарсайханыг батламжилжээ
2019.02.27

Ерөнхий сайд хотын шинэ даргаар С.Амарсайханыг батламжилжээ

НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг сонгосон.

Тэрбээр өнөөдөр 18:30 цагт Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор хүлээж авахаар болсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг өнөөдөр батламжилсан болохыг НИТХ-ын хэвлэлийн албанаас хэллээ. Хотын даргыг нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 56.8% нь дэмжсэн билээ.