2019.02.28

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн багийнхан Ази, Номхон Далайн Элэг судлалын нийгэмлэгийн 28 дугаар хуралд оролцлоо

Филиппин Улсад болсон Ази, Номхон Далайн Элэг судлалын нийгэмлэгийн 28 дугаар хуралд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн чиглэлийн эмч нар оролцжээ.

Энэ үеэр Архангай аймагт хэрэгжиж буй “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнгийн танилцуулгыг хийсэн байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Ази, Номхон Далайн Элэг судлалын нийгэмлэгийн 28 дугаар хуралд танилцуулга хийв.

Архангай аймгийн хэмжээнд 15-аас дээш насны 41.836 хүн элэгний С вирусын илрүүлэгт хамрагдаж С вирусын идэвхжил илэрсэн 2379 хүнийг эрт үед нь оношилж, 5 тэрбум 290 сая төгрөгийн эмийг үнэ төлбөргүй өгч бүрэн эдгээж чадсан юм.

Энэ нь Монгол Улсын 2000 гаруй өрх элэг бүтэн, эрүүл мэнд, хөдөлмөрийн болон нийгмийн халамжийн санд учрах эрсдэлийг бууруулж чадсан гэсэн үг юм. Мөн элэгний хавдрын 49 тохиолдол төслийн хугацаанд эрт илэрч бүрэн эмчлэгдсэн байна.

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн баг Ази, Номхон Далайн Элэг судлалын нийгэмлэгийн 28 дугаар хуралд оролцов.

Олон улсын энэхүү хурлын үеэр "Элэгний эмгэггүй Архангай" төслийг гадны эмч, судлаачид, эрдэмтэд ихээр сайшааж, Монгол Улс болон олон улсад элэгний хавдартай тэмцэх үйл хэрэгт үнэтэй туршлага болсоныг онцолжээ.