АНУ-ын Тусгай хүчний командлагч манай улсад айлчиллаа
2019.03.08

АНУ-ын Тусгай хүчний командлагч манай улсад айлчиллаа

АНУ-ын Тусгай хүчний командлагч, генерал Раймонд Томас нарын төлөөлөгчид манай улсад айлчиллаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт бараалхав. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай хоёр талын уулзалт хийсэн юм. Уулзалтаар Монгол улс, АНУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны үндсэн таван чиглэлийн нэг болох энхийг дэмжих, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.