2019.03.08
АНУ-ын Тусгай хүчний командлагч айлчиллаа
АНУ-ын Тусгай хүчний командлагч, генерал Раймонд Томас нарын төлөөлөгчид манай улсад айлчиллаа.
Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарт бараалхаж, ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол улс, АНУ-ын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны үндсэн таван чиглэлийн нэг болох энхийг дэмжих, тусгай үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.