Нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар уулзалт хийлээ
2019.03.12

Нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар уулзалт хийлээ

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа Нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах ажлын асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Нийслэлийн боловсролын салбарын 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулах ажлын асуудлаар холбогдох албаны удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн боловсролын салбарт 2018 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний үр дүн, 2019 онд шинээр батлагдсан төсөл, арга хэмжээний талаар ярилцаж, 2019 онд чөлөөлөгдөх газрын талаар нийслэлийн газрын албанд газрын асуудал шийдвэрлэгдээгүй төсөл арга хэмжээний нөхөн олговрын хэмжээ, тооцоо судалгааг гаргахыг үүрэг болголоо.