Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын эхний хоёр сарын статистик болон цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.
1. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
1.1 Улсын төсөвт оруулсан татвар хураамж
2019 оны 2 дугаар сарын байдлаар улсын төсөвт 478.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Үүнээс:
- - Алт 5.1 тэрбум төгрөг,
- - Нүүрс 184.2 тэрбум төгрөг,
- - Цайр 11.5 тэрбум төгрөг,
- - Зэс 259.8 тэрбум төгрөг,
- - Төмөр 4.3 тэрбум төгрөг,
- - Жонш 3.3 тэрбум төгрөг,
- - Бусад 9.7 тэрбум төгрөг,
1.2. Аж үйлдвэрийн салбар
Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2019 оны эхний 2 сарын байдлаар 8.0 сая тн нүүрс, 239.1 мян.тн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 1.5 сая тн буюу 23.1 хувь, зэсийн баяжмал 30.9 мян.тн буюу 14.8 хувь, төмрийн хүдрийн баяжмал 32.6 мян.тн буюу 9.3 хувь, цайрын баяжмал 1.0 мян.тн буюу 6.7 хувиар ихээр тус тус өссөн байна.
Харин алт 419.8 кг буюу 32.9 хувь, молибдены баяжмал 33.8 тн буюу 4.0 хувь, хайлуур жоншны баяжмал 0.7 мян.тн буюу 35 хувь, газрын тос 75.6 мян.бар буюу 6.4 хувь, катодын зэс 85.1 тн буюу 3.6 хувиар тус тус буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 2 дугаар сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 400.3 (19.3%) тэрбум төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 331.9 (22.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 338.5 (71.9%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 12.8 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73.0 %-ийг эзэлж байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны 2 дугаар сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 419.6 (17.8%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 328.0 (20.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.0 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 1.8 их наяд төгрөг буюу 64.6 хувийг тус тус гадаад зах зээлд борлуулсан байна.
1.3. Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
Экспорт 1.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна.
Импорт
Импорт 837.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.
2. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
|
Тоо |
Хувь |
Гектар |
Хувь |
Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь |
Нийт |
3022 |
100% |
8. 524.386.69 |
100% |
5.4% |
Хайгуулын |
1342 |
44.4% |
6.887.356.73 |
80.8% |
4.4% |
Ашиглалтын |
1680 |
55.6% |
1.637.029.96 |
19.2% |
1.0% |
2019 оны 2 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
- Ø Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1
- Ø Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6
- Ø Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5
- Ø Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40
- Ø Цуцлагдсан дуусгавар болсон-57
- Ø Барьцаа дуусгавар болсон-1
3. ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР
3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель / 1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.
Энэ оны 03 дугаар сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 1.19 сая баррель буюу 161,509 тонн газрын тос олборлож, 1.13 сая баррель буюу 153,450 тонн газрын тос экспортлоод байна.
3.2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин 83;
- Аи-92 автобензин 36;
- Дизелийн түлш 34;
- ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.
4. САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1. Улсын төсвийн хөрөнгөөр 24,6 тэрбум төгрөгийн геологи хайгуулын ажил гүйцэтгэнэ
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төсвийн хөрөнгөөр үргэлжлэх 39 төсөл, шинээр 17 төсөл нийт 56 төсөл хэрэгжинэ. Үүнд: 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй сэдэвчилсэн судалгааны 14, Улсын геологийн зураг зохиох /УГЗ-200/ 4 төсөл, гадаад хамтын ажиллагааны 1 төсөл байна.
Нийт төслүүдийг санхүүжүүлэхээр 2018 онд 13,3 тэрбум төгрөг батлагдсанаас 13,35 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн болно.
4.2. “Монголын геологи, хайгуул 2019" чуулга уулзалт болно
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд "Монголын геологи, хайгуул 2019" чуулга уулзалтыг зохион байгуулна. 11 дэх удаагаа зохион байгуулах чуулга уулзалт энэ сарын 28-30-ны өдрүүдэд болно.
4.3. Монгол Улс уул уурхайн салбарын бодлогоо олон улсад танилцууллаа
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо боллоо. 87 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн нь ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүд оролцдог салбарынхны хамгийн том арга хэмжээ юм.
Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов.
Энэ жилийн чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргалаа. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.
Mongolia@PDAC2019 арга хэмжээний үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.
Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.