2019.03.26

Тэмүүжингийн андууд лифтээр зорчино

“Тэмүүжингийн андууд” цэцэрлэг Монголын анхны лифттэй тусгай хэрэгцээт цэцэрлэг боллоо.

Тусгай хэрэгцээт хүүхдүүд хамрагддаг “Тэмүүжингийн андууд” цэцэрлэг нь 2017 оны 9 дүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгт 70 орчим хүүхдүүд хүмүүжиж, сэргээн засах эмчилгээнд хамрагдаж өдрөөс өдөрт бие нь сайжирч бусадтай харилцахдаа нээлттэй сэргэлэн цовоо болж байгаа юм.

Тус цэцэрлэгийн тэргэнцэртэй хүүхдүүд 2 дугаар давхрын ангидаа орохдоо ээж аав, багш нараараа шатаар өргүүлж гардаг байсан бол өнөөдрөөс /2019.03.26/ лифтээр зорчидог боллоо.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар байгуулагдсан тус цэцэрлэг тусгай хэрэгцээт хүүхдийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа нь эндээс харагдаж байна.