Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн шилжилтийн үе сургалт хэлэлцүүлэг эхэллээ
ХБНГУ-ын ФЭС, МҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулж буй Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн шилжилтийн үе сургалт хэлэлцүүлэг эхэллээ(2019.3.25). Сургалт хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбооны аймаг, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлага, идэвхтэн сонгуультан МҮЭ-ийн холбооны аппаратын ажилтан 20 гаруй хүн хамрагдаж байна.
Үйл ажиллагааны эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ХБНГУ-ын ФЭС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч доктор Нийлс Хегевиш нар сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсч нээлтийн үг хэллээ.
Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
"Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өнөөгийн байдал, ҮЭ-ийн цаг үеийн тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл тавьж ҮЭ-ийн түүхэн хөгжлийн явц өнөөгийн аж байдлын талаар мэдээлэл өглөө. Харин яг одоо ХБНГУ-ын Енагийн Их сургуулийн доктор профессор Штефан Шмалц " Хүчний нөөцийн онол ба олон улсын үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний талаарх жишээнүүд" сэдвээр мэдээлэл өгч байна.
Тухайлбал 1980-аад онд Бүгд найрамдах Угандаа улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь бутарч зохион байгуулалтын хүч тарамдаж нэр хүнд нь унасан байна. Тэд дахин албан бус секторт ажиллаж байгаа хүмүүсийг шинээр зохион байгуулалтад оруулж эхэлснээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь дахин сэргэсэн зэрэг өөр бусад орны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын сайн жишээг танилцуулж байна.