2019.04.18

А.Ундраа: Хаягжилтыг хэрхэн цэгцлэж байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа төслийг дэмжиж байгаагаагаа хэлээд нэг жилийн өмнө иргэдэд шуудан харилцаа хэр сайн хүрч байгааг шалгахын тулд тойргийнхоо иргэдэд мэндчилгээ, мэдээллийг шуудангаар захидал илгээсэн тухайгаа хэллээ.

Ингээд  10 гаруй мянган өрхт явуулахад 70 гаруй хувьд л хүрсэн байсан гэнэ. Тиймээс гишүүн эндээс хаягаар шуудан хүргэхэд хүндрэлтэй, мөн иргэд хаяг дээрээ байхгүй байгаа байдал өндөр байгааг харж болно. Тэгэхээр ажлын хэсгээс асуумаар хаягжилт, бүртгэлжүүлэлтийн хэр зэрэг сайн байна? гэдгийг асуулаа.