БНХАУ-ын Экспорт, импортын даатгалын корпораци болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудтай уулзлаа
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 04 сарын 25-ны өдөр БНХАУ-ын экспорт ба кредит даатгалын корпораци /Sinosure/-ийн Дэд ерөнхийлөгч Жа Вейминтэй Бээжин хотноо уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний яамны Бодлого,төлөвлөлтийн газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн удирдлагууд, БНХАУ-ын талаас экспорт ба кредит даатгалын корпораци /Sinosure/ бизнес хөгжлийн газар, хөрөнгө оруулалтын даатгалын газрын удирдлагууд оролцлоо.
БНХАУ-ын экспорт ба кредит даатгалын корпораци /Sinosure/ нь 2001 онд байгуулагдсан, БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтад даатгал олгодог байгууллага бөгөөд Монгол Улстай 2014 оноос хойш хамтын ажиллагааг эхлүүлж санхүүжилтийн даатгал олгон эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийн чиглэлээр 22 төсөл хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэ жил Монгол, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа бөгөөд эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлаар энэ ойг угтаж байна.
Улаанбаатар- Мандалговийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг 06 дугаар сард хийнэ.Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийнажлуудыг хоёр улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр шийдвэрлэн ажлыг эхлүүлээд байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар нь Эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьсан“ гэлээ.
БНХАУ-ын экспорт ба кредит даатгалын корпорацийнДэд ерөнхийлөгч Жа Веймин хэлэхдээ цаашдынхамтын ажиллагааг нягт болгох, тогтвортой харилцааг хүсч буйгаа илэрхийлээд энэ нь төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал юм гэв. Түүнчлэн Монгол Улсын төрийн бодлогоор дэмжигдсэн эрчим хүчний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудад санал болгож, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн энэ өдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жин Ликун Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус банкныхөрөнгө оруулалт,үйл ажиллагаа болон харилцагч, хөтөлбөрийн газрын удирдлагууд оролцлоо.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч болон Эрчим хүчний сайд нар Монгол Улсад хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон. Ялангуяа дэд бүтцийн салбар, тэр дундаа эрчим хүчний салбарын дамжуулах шугам, сэргээгдэх эрчим хүч, дулааны шугам сүлжээний тоноглолыг ухаалаг системд шилжүүлэх зэрэг асуудлын хөрөнгө оруулалт, мал аж ахуйн салбарын мах, сүүний органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын асуудал нь нэн чухал гэдэгт талууд санал нэгдсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд шахмал түлшний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, нүүрсийг боловсруулах, нүүрсийг хийжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй талаар ярилцлаа. Талууд цаашдаа харилцаа, холбоогоо ойртуулж, холбогдох мэдээлэл, саналыг солилцон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.