2019.04.25
Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах тухай тогтоолыг хэлэлцэж, дэмжлээ.
АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дуусан санал хураалт явуулахад гишүүдийн 55,8 хувийн саналаар дэмжигдлээ.