УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цэцэрлэгт хүрээлэн байгуулна
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа мод бойжуулах газрыг санаачлан байгуулж тэндээ гүйлс буюу монгол сакураг зургаан жил арчлан ургуулсан билээ.
Тэгвэл тэрбээр өнгөрөгч амралтын өдөр иргэдтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг шороо бужигнасан дэд бүтэцгүй, худаггүй тал газрыг одоогийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж иргэдийн очих дуртай газар болгож чадсан чадварлаг эмэггэй гэдэг. Тиймээс хотын иргэн бүрт эрүүл агаар, мод бүрт ус бэлэглэх сайн үйлсийг дахин үргэлжлүүлэн шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Дашрамд дурдахад эрхэм гишүүн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд шинээр бичил цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах аж.