Б.Бат-Эрдэнэ: Шударга ёсны зарчмыг тогтоож байж хөгжлийн зорилт хэрэгжинэ
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Энэ асуулга их чухал асуудлыг хөндсөн ч цаг хугацаа их алдсан байна. УИХ-ын гишүүдийн асуулгад цаг алдахгүй хариу өгч байна уу?
Бид бүх ажлаа Тогтвортой хөгжлийн зорилт 2030 гэсэн энэ зорилтоо биелүүлэхэд чиглүүлэх ёстой. Гэвч Үндэсний хөгжлийн газар бүтэц бүрэлдэхүүн, хүчин чадал нь хүрэхгүй байх шиг байна. Угтаа яамны хэмжээний эрхтэйгээр авч үзэх ёстой гэдгийг би өмнө нь хэлж байсан.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ газраас зорилтыг хэрэгжүүлж хийсэн дорвитой зүйл харагдахгүй байна. шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд энэ газрыг хамруулмаар байна.
Өнөөгийн Монголчуудын байгаа нөхцөл байдлыг зөв, сайхан талруу эргүүлж чадна гэж итгэж байгаа. Цаашлаад Оюутолгой, Хөгжлийн банк, Оффшор зэрэг асуудлыг ярих ёстой. Цаашид шударга ёсны зарчмыг тогтоож байж энэ асуудал явна."
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27