С.Бямбацогт: Өмнөх баримт бичгийн хэрэгжилтээ дүгнэж байж дараагийн хөгжлийн баримт бичгээ ярих ёстой
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар 2018 оны 03 сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Аливаа улс өөийн гэсэн хөгжлийн бодлого, загвартай. Түүнийхээ төлөө бүгд зүтгэдэг байх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн дараа орох баримт бичиг юм. Харамсалтай нь хангалтгүй байна. Тиймээс Монгол Улс яаж хөгжих вэ?
Социализмын үед 5 жилийн төлөвлөгөө байсан. Тэр үед дээр дооргүй биелүүлэх гэж зүтгэж байсан. Түүнээс хойш тодорхой хэмжээнд хөгжлийн баримт бичгүүд гарч байна. Харин бид 2014 онд энэ урт хугацааны хөгжлийн баримт бичгээ баталсан юм. Гэтэл дунд, богино хугацааны бусад баримт бичигтэйгээ уялдахгүй, хэрэгжихгүй байна. Хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарах цаг болсон.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа баталсан. Гэтэл бид 2030 он хүртэлх хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичгээ дүгнээгүй. хэрэгжүүлээгүй байна. Гэтэл 25 жилийн хөгжлийн бодлого ярина гээд сууж байна. Бид эхлээд дүгнэх ёстой. Дараа нь дараагийнхаа хөгжлийн урт хугацааны баримт бичгээ боловсруулах ёстой. Засгийн газар үүнд анхаарч чадахгүй бол УИХ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа шинэчлэх болно.
Эхлээд бид юун дээр алдсанаа тодруулаад алдаагаа засмаар байна. Өнөөдрийн байгаа байдлыг харахад, өгч байгаа тайланг нь харахад хангалтгүй байна."
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.13
2024.11.04