2019.06.01
Ц.Гарамжав гишүүн тойргийнхоо хүүхдүүдэд баяраар нь цэцэрлэгийн шинэ анги нээж бэлэг барилаа
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хүүхэд гэрэлт Ирээдүй” төслийг 2016 онд эхлүүлж өнөөдрийг хүртэл 6 цэцэрлэгийг өргөтгөж нийтдээ 200-250 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамрагдах боломжийг олгоод байна.
"6-р сарын 1" буюу өнөөдөр СХД-ийн 101-р цэцэрлэгийн өргөтгөлийг хамт олонд нь хүлээлгэн өглөө. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Мөнх Тогтвортой Хөгжил Сан ТББ-т баярлалаа. Удахгүй Өнөр бүст тус бүр нь 200-250 хүүхдийн ортой 4 цэцэрлэг ашиглалтад орох болно.