Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “Хөгжлийн төв” байгууллаа
2019.06.05

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “Хөгжлийн төв” байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Хүртээмжтэй орчин, загвар дүүрэг” аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 100 аж ахуйн нэгжийн дунд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх арга зам” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл 10 байгууллага дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “Хөгжлийн төв” байгуулах санал санаачлагыг дэмжин ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэг 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бөгөөд үүнээс 1000 орчим нь хүүхэд байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх “Хөгжлийн төв”-ийг нээж дүүргийн Засаг дарга 60 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гарын бэлэг гардууллаа. “Хөгжлийн төв”-өөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс хуралдах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэднийг мэдээ мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээнүүдийг үзүүлэх юм.

Мөн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.