Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
2019.06.11

Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталх тухай асуудлыг хэлэлцсэн. Мөн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчлөлийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зургаан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцсэн. Уг асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс тавьсан “Баянзүрх дүүргийн II цэцэрлэгийг бариад 18 жил болж байна. Ийм залуу барилгыг актлах шаардлага нь юу байна вэ”  гэсэн асуултад тус барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу актлах асуудлыг оруулж ирж байгаа хэмээх хариулт өглөө. Тус барилга нь дусаал их гоожсоны улмаар даацын хана муудсан, мөөгөнцөртөж, цууралт өгсөн. Нөгөөтэйгүүр барилгын хашаа жижиг учраас хуучин барилыг нурааж, шинэ цэцэрлэг барихаар болсон гэлээ. Ийнхүү тус зургаан барилгыг актлах, өмчөөс хасах тухай тогтоолыг баталлаа. Мөн эл хурлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байрыг акталж, нийслэлийн өмчөөс хассан юм.  

Тус хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нийслэлийн өмчид Бага оврын цэвэрлэх байгууламж болон Багануур дүүргийн I III хорооны зөөврийн усан сангийн барилгыг бүртгэх тухай асуудал байв. Мөн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд байрлах 9 дүгээр сургуулийн хуучин барилгыг балансаас баласад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөн “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, Нийслэлийн орон сууцны корпораци хаалтай компанид нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Хурлын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдааныг тов, хэлэлцэх асуудлыг товыг тогтлоо. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын бүсчлэлийн дүрэм батлах тухай, Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан болон 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай хэлэлцэхээр шийдвэрлэлээ.