УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа
2019.06.26

УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

Өнөөдөр /2019.06.26/ УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн А.Ундраа Бутан улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийнасуудлаар санал солилцсон юм.

Түүнчлэн тэрээр өөрөө санаачлан Монгол улсдаа хэрэгжүүлсэн НҮБ-ын “HeForShe” олон улсын тэгш эрхийн хөдөлгөөнд нэгдэн орохыг уриалж, хөдөлгөөний үзэл баримтлалыг тууштай дэмжин, төлөөлөл болж чадах хүнд дамжуулан өгнө үү хэмээн энгэрийн тэмдэг дурсгасан юм.  Монгол Улсын шат шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид тулгардаг сорилтуудын талаар болон хоёр орны хувьд ижил төстэй асуудлуудыг  ярилцлаа.

Бутан Улсын төлөөлөгч хатагтай Пунцог Чоден Церин  Монгол улсад хийж байгаа айлчлалдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, өөрийн улсад эмэгтэй парламентчдийн бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулах санаачлагыг дэмжиж, сайн туршлагаасаа хуваалцаж, туслаж дэмжихээ илэрхийлэв.