Эрчим хүчний салбарын ажилчдад төрийн дээд одон медаль гардуулав
2019.07.10

Эрчим хүчний салбарын ажилчдад төрийн дээд одон медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн эрчим хүчний салбарын ажилчдын шагналыг гардуулан өглөө.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт Төрийн дээд одон медаль хүртсэн албан хаагчдыг илч дулаан, цахилгаан, эрчим хүч түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Үндэсний их баяр наадмын босгон дээр 25 хүнийг шагнаж, энгэрийг нь мялаалаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагнал авсан хамт олон болон нийт салбарын ажилчиддаа хандан Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Эрчим хүчний яаманд шагналын хур буусан энэ өдөр Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” шагналаар Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Тойрууль шагнагдлаа.