2019.08.07

Ц.Гарамжав гишүүний санаачилсан "Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 2016-2019 онд "Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, "Мөнх тогтвортой хөгжил" сангийн хөрөнгө оруулалтаар өнөөг хүртэл өөрийн сонгогдсон тойрогтоо олон ажил, бүтээн байгуулалтыг хийгээд байна. 

Энэ ажлын хүрээнд тойргийнхоо нийт 6 цэцэрлэгийг өргөтгөж тус бүр 30-50 хүүхэд суралцаж байна. Цаашид 5 цэцэрлэгийг өргөтгөж шинэ анги нээх зорилго тавин ажиллаж байна.

undefined

Мөн гэр хорооллын бүсэд 150 хүүхдийн хүчин чадал бүхий 252-р цэцэрлэгийг барьж, улсад хүлээлгэн өгч 18 иргэнийг тогтвортой ажлын байраар хангалаа.

"Аз жаргалтай хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд 600 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 600 орчим аав, ээжүүд ажил эрхлэх боломж бүрдэх юм.