Монголын хүүхдийн спортын VI наадам эхэллээ
2019.09.09

Монголын хүүхдийн спортын VI наадам эхэллээ

Монголын хүүхдийн спортын VI наадам өнөөдөр /2019.09.09/ Улаанбаатар хотноо эхэллээ. Уг наадмыг 4 жил тутамд зохион байгуулдаг юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцож УИХ-ын шатрын лобби бүлгийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэн, тамирчдад амжилт хүслээ. 

Оюуны спорт болох шатрын тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс 306 тамирчид оролцон, Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд оюун ухаанаа уралдуулж байна.

Монголын хүүхдийн спортын VI наадам 9 дүгээр сарын 09-14-ны хооронд үргэлжилнэ.