Ц.Даваасүрэн 2019.09.19

Ц.Даваасүрэн: Хэзээ ч нэг хүний эрх мэдэлд шилжиж болохгүй

УИХ-ын бүрэн эрхийг хугацааг дуусгавар болголгүй тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулах тухай асуудал яригдаж эхэллээ. Тэр ч бүү хэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн гишүүдийн нэрсийг зарлав.

 

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулгаар өөрчлөлт оруулах үгүйг шийдэх гэж буй эгзэгтэй цаг үед яагаад ээлжит бус сонгууль явуулах тухай яриа гарах болов. Магадгүй байж болох хамгийн муу үнэлгээг цагаасаа эрт авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө ч дорвитой хийж чадахгүй байгаа парламентын зөв сонголт нь хугацаанаас өмнө өөрөө тарах бололтой.  

Энэ талаар УИХ-н гишүүн Ц.Даваасүрэн дараах тодруулгыг өгсөн байна.