ХХААХҮ-н сайдЧ.Улаан ХБНГУ-ын ойн аж ахуй зөвлөлийн ерөнхийлөгч Геөрг Ширмбекийг хүлээн авч уулзлаа
2019.09.24

ХХААХҮ-н сайдЧ.Улаан ХБНГУ-ын ойн аж ахуй зөвлөлийн ерөнхийлөгч Геөрг Ширмбекийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд сайд Ч.Улаан Германы хөгжлийн агентлагийн /GIZ/ санхүүжилтээр 2014-2019 онд “Олон зорилтот ойн тооллого” төслийг ажилттай хэрэгжүүлсэн.

Мөн Монгол Улсын хувьд ой модны нөөц боломж сайн боловч ой модоо зохистой хэмжээнд ашиглах хүчин чадал хангалтгүй байгааг дурдаад энэхүү салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх холбогдох байгууллага, холбоод хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийг хүслээ.

Мөн талууд Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Олон Улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт Монгол Улсын хөнгөн, хүнсний салбарын аж ахуйн нэгж, төлөөллийг өргөнөөр оролцуулахад хамтран ажиллахаар тохиролцсон. Тус үзэсгэлэн яармагт оролцсоноор Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийг бүтээгдэхүүнээрээ дамжуулан Германы төдийгүй бусад орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, чанартай хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх, олон улсын хэмжээнд бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.