"Намрын аяз" нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгууллаа
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан хотын нийтийн цэнгээнт бүжиг сонирхогчид, OУ-ын болон дотоодын тэмцээн, уралдаанд ордог мэргэжлийн бүжигчдийн дунд “НАМРЫН АЯЗ” нийтийн цэнгээнт бүжгийн уралдааныг Дархан-Уул аймгийн Бүжгийн холбоо, Нийтийн цэнгээнт бүжгийн клубүүдтэй хамтран 3 ангиллаар зохион байгууллаа. Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг эмэгтэй доод насаар бүртгэж,
1. АХМАД -1 НАС: 40-50 насны ангилалд оролцож байгаа бүжигчид 1.Уран валь, 2.Удаан фокстрот, 3.Танго, 4.Полька, 5.Коробейник бүжгүүдээр
2. АХМАД -2 НАС: 51-60 насны ангилалд оролцож байгаа бүжигчид 1. Уран вальс, 2.Удаан фокстрот, 3.Адвасть, 4.Түстеп, 5. Румб бүжгүүдээр
3.35-аас ДЭЭШ БҮХ НАС /ОУ-ын болон бусад тэмцээнд оролцож байсан хүмүүс/ ангилалд оролцож байгаа бүжигчид 1. Вальс бостон, 2.Задгай цагаан, 3.Подеспани, 4.Чердаш,5.Венгерка бүжгүүдээр ур чадвараа сорин өрсөлдлөө.
- АХМАД -1 НАС: 40-50 насны ангилалд 1-р байранд Г.Бааран, М.Өнөрхүү, 2-р байранд Т.Соронзонболд, Д.Рэнцэнханд, 3-р байранд Б.Баянмөнх, Д,Бүжидмаа
- АХМАД -2 НАС: 51-60 насны ангилалд 1-р байранд Ш.Зуунаст, Г.Бямбасүрэн, 2-р байранд Ч.Сүхбат, Б.Буянаа, 3-р байранд Д.Цэрэнпил, Г.Энхтуяа
- 35-аас ДЭЭШ БҮХ НАС: /ОУ-ын болон бусад тэмцээнд оролцож байсан хүмүүс/ ангилалд 1-р байранд Х.Жадамбаа, Ш.Цэнд-Оюун, 2-р байранд Б.Амгаланбат, Ц.Цогтгэрэл, 3-р байранд Г.Амар, Ц.Батцэцэг нар тус тус шалгарлаа.