СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРООНД ӨВЛИЙН СПОРТЫН ОРДОН БАРИНА
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордны барилгын шав тавих ёслол боллоо.
Өвлийн спортын ордны барилга нь 3 блок, 5300 мКВ талбай бүхий 2 давхар зоорьтой цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх бөгөөд 2025 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Тус бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн иргэд, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ.
Ийнхүү нийслэлд бүтээн байгуулалт нэгээр нэмэгдэж, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвлийн олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn