2023.09.24
Сангийн сайд Б.Жавхлан "Соёлын сэргэлт-2023" аянд оролцлоо
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Соёлын сэргэлт-2023” аянд оролцлоо.
Энэ үеэр мэргэжлийн урлагийн байгууллагууд болон кино урлагийн салбарынхан цуглаж, Монголын кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл Дархан-Уул аймагт байгуулагдлаа. “Дархан хот бол кино урлаг хөгжихөд хамгийн таатай хот. Дархан хотод кино павильон байгуулж, Монголын кино урлагийн зөвлөлийн салбар зөвлөл байгуулна” гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.