Засаг захиргааны үйл ажиллагаатай 26-р сургуулийн сурагчид танилцлаа
2019.03.22

Засаг захиргааны үйл ажиллагаатай 26-р сургуулийн сурагчид танилцлаа

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаярын санаачилгаар Хан-Уул дүүргийн Туул тосгонд байрладаг Ерөнхий боловсролын 26 дугаар дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид өнөөдөр /2019-03-22/ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийн 11а ангийн сурагч Б. Хонгорзул ИТХ-ын нэрэмжит “Манлайлагч сурагч” тэмдэгээр шагнагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б. Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г. Батсайхан нар сурагчдад сурлагын амжилт хүссэн юм. Мөн энэхүү ажлын хүрээнд сурагчид Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа эрхэлдэг “Монфрэш” группын үйлдвэртэй танилцлаа.