Ш.Анхмаа 2019.11.19 | Vip76.mn

Ус сувгийн удирдах газрын дэргэдэх Дусалхүү цэцэрлэг нээлтээ хийлээ

Ус сувгийн удирдах газрын дэргэдэх Дусалхүү цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Гадаадын иргэн харъяатын газар, СУИС, УСУГ гэсэн байгууллагууд байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээж ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгогдож байна.

Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдсанаар тухайн байгууллага ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай

Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг Ус сувгийн удирдах газрын ажилтан, алба хаагчдын хүүхдүүдийг хамруулах 3 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх “Дусалхүү” цэцэрлэг хичээлийн шинэ байрны нээлт хийлээ.

 “Дусалхүү” цэцэрлэгийн хичээлийн шинэ байрны нээлтэнд   Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлсэн бөгөөд эцэг эхчүүд багш ажилчидын төлөөлөл оролцлоо.