2019.11.28

Ц.Цогзолмаа: ШУА зорилтдоо хүргэж статусаа дээшлүүлж чадсан уу?

 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.11.28) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

ШУ-ны байгууллагад улсын төсвөөс хөрөнгөөр дэмжих,  Монгол улсын ирээдүйн хөгжлийг шинжлэх ухаан дээр суурилсан байхаар авч явах нь тогтвортой хөгжлийн бодлого хангагдах хамгийн чухал суурь үндэслэл болно.

Шинжлэх ухааны академийн статус тодорхой бус байдалтай явж ирсэн. Энэ удаагийн хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа дээр Академи ийм статустай байвал тодорхой болох гээд байна гэсэн зорилтдоо хүргэж статусаа дээшлүүлж чадсан уу?