Л.Оюун-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордоос хоёр их наяд төгрөг хуримтлуулах боломжтой
2020.01.03

Л.Оюун-Эрдэнэ: Салхитын мөнгөний ордоос хоёр их наяд төгрөг хуримтлуулах боломжтой

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-АҮБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар хэрхэн ажиллах вэ?

-ҮАБЗ зөвлөмж Засгийн газарт сая ирсэн. Үүнийг ирэх Даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болж байна. Засгийн газраас хууль боловсруулах ажлыг ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулахаар болсон.

Зээлийн дарамтад төр засаг анхаараас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа. Эдийн засгийн эргэлтэд зарим ордыг оруулах байдлаар энэ асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллана.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яамны саналыг авч нэгтгээд холбогдох мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцсэний үндсэн дээр ямар байдлаар шийдвэл эдийн засагт эрсдэлгүй байх вэ гэдэг нь тодорхой болно.

-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох уу?

-Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ гарсан. Улсад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлуулах боломжтой, таван жилийн хугацаатай ТЭЗҮ гарсан байгаа. Үүний үр өгөөжийг иргэдэд шууд хүртээх жишиг тогтоох ерөнхий философи үйлчилж байна гэж би хувьдаа ойлгосон.  

Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар бүх яамд ярилцана, УИХ-ын мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцүүлнэ. Үүний өмнө тааж хариулт хэлэх боломж алга.