Ё.Баатарбилэг: Энэ жил сурагчдаас улсын шалгалт авахгүй
2020.03.05

Ё.Баатарбилэг: Энэ жил сурагчдаас улсын шалгалт авахгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр /2020.03.05/ уулзаж санал солилцжээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүйг хэллээ.

Шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа билээ. Багш нараас ихээхэн урч чадвар шаардсан теле хичээл эхнээсээ үр дүнгээ өгч, эцэг эхчүүд ч сайшаах болсон.  

Энэхүү хүнд бөгөөд хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа буюу теле хичээл зааж байгаа багш нартай БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг өнөөдөр уулзаж тэдний санаа бодлыг сонсч, багш нар ч өөрсдийн туршлагаас хуваалцав.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт авахгүй. Харин ЭЕШ-аа л авна. Хичээл сургууль эхлэхээр теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана” гэлээ.