2009.04.07

Мэндчилгээ

Барилгын удирдах ажилтны улсын зөвлөлгөөнд оролцож байгаа салбарын инженер, техникийн ажилтан, ажилчид, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөвчид, хурлын зочид төлөөлөгчид та бүхэнд чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.

Юуны өмнө Монгол Улсын барилгын салбарт та бүхэнтэйгээ хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа хэлье. 

Та бидэнд хийсэн зүйл их боловч, хийх зүйл түүнээс хэд дахин их байна. Барилгын салбар маш эрчимтэй хөгжиж, барилгын технологи, хийц өөрчлөгдсөөр байна. Мөн түүнд тохирсон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай. Энэ бүхэнтэй бид хөл нийлүүлэн алхах болно. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын салбарыг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэдийг орон сууцжуулах зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод 240 мянган өрх айл гэрт амьдарч байна. Бидний өмнө гэр хорооллыг орон сууцжуулах их ажил тулж иржээ. Энэ ажлын хүрээнд хийх нэг гол ажил бол “100 мянган айлын орон сууц” төсөл юм. Үүний тулд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах гэх мэт тулгамдсан олон ажил байгаа юм.
Цаашид бид барилгын компаниудтай нягт хамтран ажиллах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр ажиллаж байгаагаа хэлье.

Та бүхэнд амжилт хүсье.
УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.