Шатахууны үнийг литр тутамд нь 280-300 төгрөгөөр буурууллаа
Шатахуун импортлогч компаниуд зарим салбартаа шатахууны литр тутмын үнээ 280-300 төгрөгөөр бууруулж, АИ-92 автобензин литр нь 1500 төгрөг болжээ.
Юутай Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс дөрөвдүгээр сарын 15-наас өмнө 300 төгрөгөөр буулгана гэсэн амлалтанд хүрлээ. Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудад шатахуун дараах үнэтэй байна.
Шунхлай Магнай трейд Сод Монгол
АИ-92 1500 төгрөг 1500 төгрөг 1490 төгрөг
Дизель түлш 2150 төгрөг 2150 төгрөг 2150 төгрөг
АИ-95 2050 төгрөг 2000 төгрөг
АИ-98 2200 төгрөг 2220 төгрөгийн ханштай байна.
Нөгөө талдаа Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгах гэж байгаа нь бодит бууралт биш гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж харж байгаа. Манай холбооны зүгээс өөрсдийнх нь боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно” гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.