2020.04.15

"Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Н.Учрал оролцлоо

Нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: УИХ-д сонгогодоод бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Өнгөрсөн хугацаанд парламентийн гишүүний хувиар хууль санаачлах, хууль батлах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирлээ. Миний санаачилсан болон ахалсан 10 хууль батлагдсан байна. Мөн гуч гаруй хуулийн ажлын хэсэгт ажиллаж батлуулсан. УИХ-д ажиллах хугацаандаа түүхэндээ анх удаа цахим бодлогын түр хороог байгуулах их хурлын тогтоолыг УИХ-ын гишүүдийн хамт санаачилан батлуулж анх удаа их хурал цахим бодлогын түр хороотой болсон.