2020.04.15

Ж.Бат-Эрдэнэ: Санхүүгийн зохицуулах хорооны гол зарчим бол мөнгө хүүлэлттэй тэмцэх ажлыг хянах

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ цахим хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонcлоо.

Энэ үеэр УИХ-ыг гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод хуулийн дагуу ажиллаж байна уу мөнгө хүүлэлт зөв зүйтэй хуулийн дагуу байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан тэдний хэрэглээг тааламжтай орчинд бүрэн дүүрэн хангаж чадсан санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна уу гэдэг дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Сүүлийн үед хэтэрхий мөнгө хүүлэх үйл ажиллагаа руу орж хүү маш ихээр нэмэгдэж байна. Жижиг захуудаар явж байгаа жинхэнэ мөнгө хэрэгтэй болчихсон жижиг дунд үйлдвэрлэлүүд рүү хандсан мөнгө хүүлэлт гарч ирээд байна. Санхүүгийн хэрэглээг хангах биш эсрэгээрээ мөлжих үйл ажиллагаа явагдаж байна. Тиймээс энэ дээр гол анхаарлаа хандуулах нь чухал шүү.