Үндсэн 10 нэр хүндтэй үүрэг гүйцэтгэдэг ерөнхийлөгч
Өнөө үед дэлхий дээр оршин байгаа цорын ганц “Их гүрэн” гэгддэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон хүн арван үндсэн нэр хүндтэй үүрэг ролийг гүйцэтгэх болдог байна.
Төрийн тэргүүн. Ерөнхийлөгч бол улс орныхоо тэргүүн байдаг.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн. АНУ-ийн ерөнхийлөгч нь засгийн газраа тэргүүлдэг бөгөөд америкт ерөнхий сайд гэж албан тушаал байдаггүй. Тэр ЗГ-аа тэргүүлэхийн зэрэгцээ, өөрөө засгийн газраа бүрдүүлдэг байна.
Хөгжлийн менежер. Засгийн газрын үндсэн үүрэг бол улс төрийн бодлогыг санаачлан боловсруулж шийдвэр гаргаж, түүнийгээ зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавихад оршдог, тиймээс ерөнхийлөгчийн толгойлж байгаа засгийн газраас л улс орныг хөгжүүлэх амин чухал шийдвэрүүд гардаг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчид улс орныхоо ирээдүйг шийдэх амин чухал шийдвэрийг гаргах үүрэг ноогддог.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Хэдийгээр Америкийн ерөнхийлөгч зэвсэгт хүчнийхээ ерөнхий командлагч байдаг ч түүнд дайн зарлах эрх байдаггүй харин энэ эрх нь нэгдсэн улсын конгресст байдаг.
Тэргүүн дипломат. Гадаад улс орнуудад АНУ-ийн ерөнхийлөгч нь улс орноо төлөөлөх бүрэн эрхтэй . Өөрөөр хэлбэл АНУ-ын ерөнхийлөгчийн байр суурь бол АНУ-ын байр суурь болдог
Ерөнхий хууль тогтоогч.
Намын тэргүүн.
Ард түмний дуу хоолой. Нэгдсэн улсын ерөнхийлөгч нь бүх ард түмнээс 4 жилээр сонгогддог. Нэг сонгогдсон хүн дахин сонгогдох эрх байдаггүй энэ нь эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөхөөс сэргийлж буй хэрэг юм.
Энхийг сахиулагч. АНУ-ийн ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг хангагч. Тэр үндэстнийхээ нэгдмэл байдлыг илэрхийлэгч болдог.
Дэлхийн лидер. Америк улс бол дэлхий дээрх хамгийн хүчирхэг, их гүрэн. Америкийн ерөнхийлөгч нь улс орныхоо хүрээнд шийдвэр гаргахаас гадна дэлхий нийтэд хамааралтай шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл Америкийн ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр дэлхий нийтэд хамаатай байдаг. Түүний юу хийж байгаа, хаана явах нь бүгд дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.