2020.04.24

Б.Бат-Эрдэнэ: Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг оруулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.24/ нэгдсэн хуралдаан 10.25 цагт эхэллээ. Хуралдаанаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах түүнчлэн Ноён уулыг Дархан цаазат газрын ангиллаар авах асуудлуудыг оруулж өгөөч горимын саналаар санал хураалгамаар байна.  Байнгын хороон дээр ажлын хэсгийн хурал нь болчихсон зарим маргаантай байсан асуудлыг цэгцлээд асуудалгүй болсон байгаа.