У.Хүрэлсүх: Би сонгуульд өөрийнхөө багийг авч оролцоно
МАН 2020 оны парламентын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх үеэр тус намын дарга У.Хүрэлсүх өөрийн багийг сонгуульд авч оролцоно гэдгээ илэрхийллээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх “Би намын даргаар сонгогдсоныхоо дараа намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж хэлсэн. Миний бодсон бодлого, зорилго хэрэгжиж байна. Цаашдаа ч үүнийг бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна.
Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байна. Монгол Улсын парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.
Биеийн тамир, спорт, соёл, боловсрол, цэрэг арми, хүчний байгууллага, бизнесийн салбар зэрэг. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна
Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж дотроо боддог. Биеийн тамир, спорт, соёл, боловсрол, цэрэг арми, хүчний байгууллага, бизнесийн салбар зэрэг. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Мөн залуу, дунд үе, ахмад үеийн төлөөлөл байгаасай гэж боддог. Энэ бол ард түмний төлөөлөл. Парламент гэдэг маш товчоор ард түмний хураангуй. Тиймээс хураангуй дотор шилдэг хүмүүс ороосой. Ууган намын даргын хувьд сонгуульд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн заалт байхгүйн дээр нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүйг тэрбээр хэлсэн. Хандиваар сонгуульд оролцох бүрэн боломж байгаа тул мөнгөний сонгуулиас салъя гэж бодож байгаагаа хэлсэн юм. Сонгуулийн хандивыг хуульд заасны дагуу цуглуулж эргэн тайлагнах болно гэдгээ мөн энэ үеэр мэдэгдэв.
МАН-ын дарга У.Хүрэлсүх төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуульд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж, сонгууль хугацаандаа явах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.