2020.04.29
Л.Болд: Тэтгэврийн зээлгүй ахмадуудад үнэт цаас өгсөн одоо тэрийгээ мөнгөжүүл
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд
Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхэд Шинэ намын зүгээс гурван асуудлыг оруулсан. Эмч эмнэлгийн ажилчид онцгой байдлын албаныхан эрсдэлийн үед үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүст ямар нийгмийн хамгаалал ирж байна гэдэг дээр нэлээд анхаарсан.
Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хувьд хамгийн хүнд үе ирээд байна. Энэ хүмүүсийг бүгдийг нь үгүй юм аа гэхэд 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай 250 гаруй хүнийг ажлын байраар ханган ажилладаг хүмүүст бодит хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна. Засгийн газар энэ асуудал дээр үе шаттай арга хэмжээ авч болно гэж харж байна.
Малчдын ноолуур дээр бас асуудал үүссэн. Бидний шаардлага хэрвээ 100 мянга гэж байгаа бол бүсчлэн ялгаварлахгүй байх тал анхаараарай гэдэг санал гаргасан. Дараа нь ахмадуудын асуудал. Тэтгэврийн зээлгүй ахмадууддаа үнэт цаас өгсөн одоо тэрийгээ мөнгөжүүл гэсэн шаардлага байгаа.