Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ
2009.02.19

Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ

Солонгос улс Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Азийн хамгийн ядуу орны нэг байв.

Япончууд дарлаж байх үедээ хамаг байгалийн баялгийг нь олборлоод, зөөгөөд дуусгасан ажээ. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хүчирхэгжих ухаанаа олохгүй мунгинаж өөр хоорондын улс төрийн хэрүүл тэмцэлд сульдаж байсан Солонгос орон мөн л төрийн зохицуулалт, оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон юм.

1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж асан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсанаараа гавьяатай. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ.
Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, Арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа Америкийн армийн арын алба, харуул хамгаалалтад солонгосчуудыг олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар АНУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм. Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдолыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ.

Пак Чон Хи таван жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн ба 1965 онд дайсагнаж ханддаг байсан Японтой харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ ариллаа.

Ажилтай, орлоготой болсон иргэдэд үндэсний ухамсар итгэл үнэмшил сэргэж ирдгийг Солонгосын түүх харуулда
г. Хэрвээ тэр үед Солонгосын удирдлага зах зээлийн "үл үзэгдэх гар" зохицуулна биз гэж найдаад суусан бол өнөөгийн цэцэглэл хөгжилтөд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Өмнөд Солонгосын эдийн засаг өнөөдөр дэлхийд 12-т, Азидаа гураадугаарт орж байна. Өмнөд Солонгостой яг ижил нөхцөлтэй байсан Зүүн өмнөд Азийн орнуудын төрөөс ажилгүйдлийг арилгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх цэгцтэй бодлого явуулаагүйн харгайгаар байрандаа хоцорсон юм.

Улс орнуудын туршлагаас харахад хямрал болоод нийтийг хамарсан ажилгүйдэл, ядуурлын үед төр ажлын өргөн фронт, бүтээн байгуулалтыг бий болгож байж л иргэдээ орлоготой болгохын зэрэгцээ эдийн засаг сэргэсэн үед шийдвэрлэх ач холбогдлоо үзүүлэх дэд бүтэцтэй болох ажлыг гардан хийж иржээ.

Нэг сумаар хоёр туулай буудахын үлгэр энэ. Өнөөгийн хямралын үед ч улс орнууд ийм жишгээр ажиллаж байна. Чилийн Засгийн газар гэхэд л дөрвөн тэрбум доллараар 100 мянга гаруй ажлын байр бий болгохоор зорьжээ. Үүний 700 сая доллараар эмнэлэг, сургууль, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнг засварлаад, үлдсэнээр нь дэд бүтцээ хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хятадын Засгийн газар ажлын байр бий болгох 586 тэрбум долларын төсөв ба-талж, төмөр зам, гүүр, далан байгуулах томоохон төслүүдээр иргэдээ цалинжуулс-наар эдийн засгийн хямралыг хохирол багатай давна гэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.