Хятадын арми 2.25 сая цэрэгтэй
Хятадын арми нийт бие бурэлдэхүүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж эхэллээ. Өнөөдөр тус улсын Ардын чөлөөлөх армид хоёр сая хоёр зуун тавин мянган цэрэг алба хааж байгаа бөгөөд бэлтгэл хүч нь 800 мянгад хүрчээ. Энэ тал дээр Бээжин дэлхийд эхний байранд орж, АНУ, Энэтхэг, Умард Солонгос, ОХУ-аас ч түрүүлэв. Харьцуулахад ОХУ нь Хятадаас хоёр дахин цөөн цэрэгтэй.
БНХАУ-ын армийн хуурай замын ангид армийн нийт бие бүрэлдэхүүний 70 хувь буюу 1,6 сая цэрэг алба хашдаг. Тэнгисийн болон Цэргийн нисэх хучин тус бүр 250 мянган албан хаагчтай. Харин стратегийн пуужингийн анги нь 120 мянган цэрэгтэй ба стратегийн цөмийн хүчний мэдэлд 100-400 цэнэгт хошуу байдаг. Үүн дээр нэмээд дайны үед 660 мянган хүнтэй цагдаагийн бие бүрэлдэхүүн Хятадын Батлан хамгаалах яамны мэдэлд шилждэг. Удахгүй хятадууд цэргийнхээ тоогоор төдийгүй зэвсэг техникээрээ дэлхийд бололтой. Хятад улс цаашид зэр зэвсгээ сайжруулахын зэрэгцээ батлан хамгаалах салбартаа өндөр технологийг өргөн нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Тус улсын арми 7500 танк, 5500 хуягт машин, 2200 цэргийн машин, 25000 их буутай. Хятадын зэвсэглэл бараг тэр чигээрээ өөрийн үйлдвэрийнх, гэхдээ голдуу хуучин ЗХУ ба ОХУ-ын хуулбарууд гэнэ. Жишээлбэл Хятадын Туре 56 автомат нь АК-47, Туре 59 нь Макаровын гар буу, Туре 79 нь Драгуновын мэргэн буудагчийн винтовын аж. Цэргийн нисэх хүчинд олон улсын онгоц, зэр зэвсгүүдийг худалдан авдаг. ОХУ-ын СуЗО, Су27, Ил, Ту, Ми8, Ми17 болон АНУ-ын Sikorsky S-70, Европын Eurocopter AS 332 Соugar, Gazelle, Канадын Bombardier challenger 600, Израилийн Нагру зэрэг нисгэгчгүй онгоцууд ч бий.
Эдгээрээс 500 гаруй нь Зөвлөлтийн МиГ-21 сөнөөгчийн хуулбар болох J-7 (jian-7) юм. Хятад улс нийт 2000 орчим байлдааны онгоцтой тул Азийн бүсэд нэгдүгээрт, дэлхийд АНУ, ОХУ-ын дараа ордог. Гадаадын цэргийн шинжээчдийн ганц өөлдөг юм нь флот. Хятадын флот бусад том гүрнийхтэй харьцуулахад их хоцрогдсон юм байх.
Флот нь Тэнгисийн явган цэрэг, эргийн харуул, нисэх хүчнээс бүрддэг. Бээжин их эртнээс ОХУ-аас Су-33 авах гэж хөөцөлдөж байгаа ч Москва зарах гэж яарахгүй байна. Хятадын хамгийн нууцлагдмал анги нь их бууны хоёрдугаар корпус юм. Зургаан бригадаас бүрддэг тус ангийн бие бүрэлдэхүүн цөөн ч улсынхаа өнцөг булан бүрт байнга шилж
иж ажилладаг гэнэ. БНХАУ 2008 онд 30.1 тэрбум долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулсан гэж албан ёсоор мэдэгдсэн ч Пентагон 105-150 тэрбум хэмээн залруулж байна. Вашингтон сүүлийн жилүүдэд Бээжингийн цэргийн хүчин чадал эрс өссөн тухай мэдээлж байгаа.
Энэ нь хятадууд гадаадын цэргийн техник, зэр зэвсгийг худалдан авч, өөрийн үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж чадсантай холбоотой гэнэ. Хятадын Засгийн газар цаашид мэдээлэл зүй, автомат механикжуулалтыг цэрэг армидаа эрчимтэй нэвтрүүлэн, идэвхтэй хамгаалалтын стратегийг хэрэгжүүлэхээ зарлаж байна. Тэд мөн алсын тусгалтай, нарийвчлал бүхий пуужин, үл үзэгдэгч усан доогуур шумбагч, нисэх хүчин тээвэрлэгч хөлөг онгоцуудтай болохыг зорьж байгаа гэнэ. Мөн цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй хэмээн хятадууд мэдэгдлээ.