Мөстчүүд ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ хүчээ нэгтгэж байна
2020.06.05

Мөстчүүд ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ хүчээ нэгтгэж байна

Иргэд сонгогчидтой хийх уулзалт маань Мөст сумаар үргэлжилж байна.

  • Мөстчүүд маань хатуу хучилттай замтай болгож, 04-ийн шугмыг шинэчилж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
  • Мөн энэ онд Халуун ус болон Цаг уурын шинэ барилга барих болсонд баяртай байгаагаа хэлж байна.
  • Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөст сумандаа сургууль, соёлын төв, цэцэрлэг, Боорж голын гүүр гээд чамгүй ажил хийжээ.
  • Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгож, Цалинтай ээж хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, сурагчдын Үдийн цайг-Үдийн хоол болгож, малчдынхаа тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээлийг нь тэглэсэн зэрэг олон ажилд манай Мөст сумын иргэд сэтгэл хангалуун байна.

Мөст сумандаа уулзалт хийх үеэр АЛТАЙН БАРСЫН андуудтайгаа ч зургаа татуулаад амжлаа.

Итгэж дэмждэг та нартаа баярлалаа.