2020.06.06
АРДЫН НАМ, АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ
Өнөөдөр сайхан өдөр байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд. Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт хүрэлцэн ирж ард түмэн, эрхэм журмын нөхдийн маань урам зоригийг бадраалаа.
Монгол улсын хөгжлийн баруун үүд, эдийн засаг, нийгэм соёлын тулгуур төв болон хөгжиж буй хөдөлмөрч, оюунлаг, олон ястны өлгий Ховд аймагт маань “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн “Эрдэнэбүрэн 90 МВт УЦС”, “Ховд эко цемент”, “Агро парк”, “Үйлдвэрлэл технологийн парк” зэрэг олон томоохон бүтээн байгуулалт, хөгжилд хөтлөх төслүүдийг бүхий л талаар дэмжиж ирсэн, цаашид ч дэмжиж намын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг Ерөнхий Сайд маань онцолж, Шинэ Ховдоо хамтран цогцлоож, хүчээ нэгтгэхийг нутгийн түмэнд маань уриаллаа.