2020.06.17

Ц.Туваан: Би Батсүмбэр сумынхаа фермер эрхлэгчид, ногоочидтой байнга уулздаг

Би Батсүмбэр сумынхаа фермер эрхлэгчид, ногоочидтой байнга уулздаг. Литр сүүгээ савласан цэвэр уснаас хямдаар борлуулж байгааг нь сонсох бүртээ энэ салбарт цогц бодлого үгүйлэгдэж байгааг хэлдэг.

Улаанбаатарын зах зээлийг сүү, хүлэмжийн ногоогоор хангадаг онцлогтой сумынхан маань орлогоо ахиулж, амьдралын чанараа сайжруулахад зориулсан ажлыг хамтран хийх санаа зорилго дүүрэн явдгаа уулзалтын үеэрээ хэллээ.