Би ХОВДЫНХОО залууст итгэдэг
2020.06.21

Би ХОВДЫНХОО залууст итгэдэг

Ховдынхоо залуусын хүсэлтээр тэдэнтэй парк дээр уулзаж чөлөөтэй сайхан ярилцлаа.

Ямар амьдрал туулсан, яаж өсөж өндийсөн, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийсэн, яаж зүтгэсэн тухайгаа илэн далангүй ярилаа.

Зориод зүтгэвэл боломж үргэлж байдаг. Болохгүйн шалтаг хайж биш болгохын арга олж сурах нь хамгаас чухал тухай залуу дүү нартаа захиж хэллээ.

Ховдын залуус хүсэл мөрөөдөлтэй, бас түүндээ хүрэх зориг эрмэлзэл, итгэл сэтгэл дүүрэн байгаад баяртай байна.

Тэд #ШинэХовд-ын ирээдүйд итгэж байна.

Тэдэнд ШИНЭ ХОВД-ыг хамтдаа бүтээлцэх оюун мэдлэг, хүч чадал, зориг тэмүүлэл дүүрэн байна.

Тийм ч учраас ШИНЭ ХОВД-ын төлөө залуус маань хүчээ нэгтгэж байгаад #БАЯРЛАЛАА.