Арабын шейх гурван тэрбум долларын цэцэрлэгжүүлэлтэд зарцуулжээ
2010.11.12

Арабын шейх гурван тэрбум долларын цэцэрлэгжүүлэлтэд зарцуулжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабигаас 250 км зайд орших Сир Бани Яс арал дээр «Arabian Wildlife Park» байрладаг. Энэхүү дархан цаазат газар 20 жилийн өмнө эзэнгүй шахам зэлүүд, элсэн цөл байсан юм. Яг л Дубай болон эндхийн тансаг хотууд шиг.

АНЭУ-ын анхны төрийн тэргүүн, шейх Заид бин Султан Аль Нахьян ан амьтанд хайртай тул хувийн гурван тэрбум долларыг хоббидоо зарцуулахаар шийдсэн аж. Тэрээр бүхэл бүтэн арлыг баян бүрд болгон хувиргаж чадсан юм.

АНЭУ-ын анхны Ерөнхийлөгч 1970 оноос ховор болон устаж байгаа амьтдыг 87 км2 талбайтай Сир Бани Яс арал дээр нутагшуулж эхэлжээ. 5-10 сая жилийн настай арал дээр манай эриний өмнөх 4000 жилийн тэртээ анхны суурин бий болжээ. Хожим нь Бани Яс омгийнхон амьдарч байсан тул ийнхүү нэрлэгдсэн аж. 17,5 км урт, 9 км өргөн арал ургамал, ногоогоор өвч бүрхэгдсэн.

Арабын тэрбумтны хөрөнгөөр энд 15 мянган дал мод, мөн оливьш. жүржннй, тоорын, алимны гээд нийт 2.5 сая ширхэг мод тарьжээ. Мөн ирсэн жуулчин бүрийн тоогоор мод суулгадаг тул ногоон байгууламжийн хэмжээ жил ирэх тусам улам ихэсч байна. Тэрчлэн арал дээр ирвэс, анааш, гөрөөс, тогос, тэмээн хяруул, буга зэрэг 23 төрлийн зэрлэг араатан, хэдэн мянган шувуу нутагшуулжээ. Онгон байгалиас дутахааргүй үзэсгэлэнтэй энэ дархан цаазат газарт 2010 оны нэгдүгээр сард эм ирвэс анх удаа дөрвөн зулзага гаргасан байна.

Шейх ийнхүү эрсдэлтэй алхам хийж, хөрөнгө мөнгөө цацан байж, экологийн амралтын газар байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Одоо энд олон зуун жуулчин ирж, мөнгө сая саяар урсан орж ирэх болжээ.

Эндхийн цорын ганц зочид буудлаас өглөө бүр хэдэн авто машинтай жуулчид байгаль судлаач мэргэжлийн хөтөчийн хамт замд гардаг. Энэ буудлыг ч мөн шейх өөрийн хөрөнгөөр барьжээ. Хэдхэн км яваад эрх дураараа байгальдаа бэлчиж байгаа төрөл бүрийн ан амьтдыг харж болно. Энэ арал дээр нэгэн дүрэм хатуу үйлчилдэг. Та машин, унадаг дугуй, завь гээд тээврийн ямар ч хэрэгслээр зорчиж байсан ан амьтдад зам тавьж өгөх ёстой. Тэгээд тав, арван минут гээд хичнээн хугацаа өнгөрсөн ч хүлээж байгаад, зэрлэг араатныг явсны дараа л аяллаа үргэлжлүүлдэг гэнэ. Хэрэв энэ хуулийг зөрчвөл асар их хэмжээний торгууль ногдуулдаг.

Шейхийн зоригтой туршилтын ачаар одоо тус улсын сан хөмрөгт жилд 300 сая доллар энэ арлаас орж ирэх болжээ. Мэдээж, зардлаа нөхтөл өдий гэнэ.

Хааны хобби ийнхүү амьдралд биеллээ олж, орлогын тогтвортой эх үүсвэр болон хувирчээ. Шейхийн жишээн дээр хэрхэн хувь хүний хуримтлал үндэсний эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалт болсныг харж болно. Арабууд байгалийн нөөц, баялгаа ашиглаж олсон мөнгөөрөө зөв хөрөнгө оруулалт хийсээр байна. Ямар ч гэсэн тэд үлдсэн баялагтаа гар хүрэлгүй, ирээдүй үедээ өмч болгон үлдээх боломжтой болжээ.

Арлын ирээдүй


«Элсэн цөлийн арлууд» төслийн хүрээн Сир Бани Яс зэрэг найман арал дээр 1800 өрөө бүхий сүлжээ буудал барих аж. Арлууд дээр хурлын танхим, загасчлалын спортын төв, дөрвөн xapш, уулын дугуйн зам бий болно. 2020 оноос бүрэн ашиглалтад орох үеэр эдгээр арал жилд 326 сая долларын ашиг өгч, 6500 хүн ажлын байртай БОЛОХ гэнэ. Дашрамд дурдахад нийслэл Абу-Дабийн нефтийн бус салбараас олдог орлого улам нэмэгджээ. Тус хотын ДНБ-ий 45 гаруй хувь нь нефтийн салбараас оржээ.

«Эдий засгийн чиг хандлагаа өөрчлөх хөтөлбөр хугацаанаасаа таван жилийн өмнө хэрэгжлээ» хэмээн Абу-Дабийн захиргааны төлөөлөгч Мухамед Омар Абдулла мэдэгдлээ. Дэлхийн нефтийн нөөцийн долоон хувийг эзэмшдэг нийслэл Абудабид ирэх жуулчдын тоо онд 15 хувиар өсч, хоёр саяд хүрэх гэнэ. Харин улсын хэмжээнд авч үзвэл ирэх жил AHЭУ-ын ДНБ-ий 11 хувийг жуулчлалын орлого бүрдүүлэх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.